Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн ирэх жил болох билээ. Тэгвэл Европын аваргын урьдчилсан шатны эхний тоглолтууд болж байна. Өнгөрсөн шөнө F хэсэгт багтсан Испанийн шигшээ баг талбайдаа Норвегийг хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр хэсгийг тэргүүлж эхлэв. Тоглолтын 16 дахь минутад Родриго гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 65 дахь минутад Кинг торгуулийн цохилтоос тэнцүүлж дөнгөсөн. Гэвч Рамос 71 дэх минутад торгуулийн цохилтоос гоол оруулснаар багтаа ялалт авчирлаа.
Энэ хэсэгт багтсан Шведийн шигшээ баг эхний тоглолтоо Румынтай хийж, мөн л 2:1-ээр хожлоо. Тоглолтын 33 дахь минутад Квайсон гоолдож, тооны харьцааг нээсэн бол 40 дэх минутад Клаасон нэгийг нэмжээ. Зочин багаас Кешерю 58 дахь минутад нэг гоол оруулсан ч ердөө л нэр төрийнх байлаа.
Хэсгийн гурав дахь тоглолт Мальт болон Ферарын арлуудын шигшээн хооронд болж, бас л 2:1-ээр талбайн эзэд хожлоо. Тоглолтын 13 дахь минутад Нвоко тооны харьцааг нээсэн. Харин 77 дахь минутад Борг торгуулийн цохилтоос нэгийг нэмжээ. Зочин багаас ганц гоолыг 90 дэх минутад Томсен оруулсан байна.