J хэсгийг Грек тэргүүлж, Итали удаалж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-23

Европын аваргын урьдчилсан шатны J хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсэгт багтсан Италийн шигшээ баг талбайдаа Финландыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 7 дахь минутад Барелла гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Мойзе Кин 74 дэх минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирчээ.

Тэгвэл энэ хэсэгт багтсан Грекийн шигшээ баг Лихтенштейний талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ийнхүү айлын талбайгаас авсан хожлынхоо ачаар хэсгийг эхний тоглолтын дараачаас л тэргүүлж эхлэв. Тоглолтын 45 дахь минутад Фортунис тооны харьцааг нээсэн бол Донис 80 дахь минутад нэгийг нэмжээ. 

Энэ хэсгийн гурав дахь тоглолт Босни болон Армений хооронд болж, талбайн эзэд 2:1-ээр хожлоо. Тоглолтын 33 дахь минутад Крунич тооны харьцааг нээж, Милошевич 80 дахь минутад гүйцээжээ. Зочин багаас нэр төрийн ганц гоолыг Мхитарян 90 дэх минутад торгуулийн цохилтоос оруулсан байна.