Чөлөөтийн эмэгтэйчүүд багийн дүнгээр тэргүүлж, эрчүүд аман хүзүүдлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ  сарын 21-24-нд Улаанбаатар хотод боллоо.  “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн анхдугаар тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчид сонгомол бөх, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10, нийт 30 жинд өрсөлдөв.
Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан боллоо.

Манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Тэмүүлэн, 53 кг-д “Аврагч” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Б.Халиунаа, Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ө.Пүрэвсүрэн нар алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшилүүлэв. Ийнхүү манай чөлөөт бөхийн тамирчид нутгийнхаа дэвжээн дээр долоон алтан медаль (өчигдөр дөрвөн аварга төрсөн) хүртсэн.
 

Түүнчлэн сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 86 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Ганхуяг, 97 кг-д “Харгант цамхаг” клубийн тамирчин Т.Мөнгөншагай, эмэгтэйчүүдийн 76 кг-д “Хангай хайрхан” клубийн тамирчин Н.Загардулам нар хүрэл медалийн эзэн болсон юм.
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд маань эх орондоо зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медальтай 177 оноогоор багийн дүнгээр аман хүзүүдэв.

Сонгомол бөхийн төрөлд багаараа тэргүүлсэн бөхийн орон Ираны чөлөөт бөхийн эрэгтэй бөхчүүд таван алт, гурван мөнгө, хоёр хүрэл, нийт 200 оноогоор өнгөлж, Казахстаны бөхчүүд 146 оноогоор (1 алт+1 мөнгө+3 хүрэл) гутгаар байрт орлоо. 

Бүсгүйчүүд маань бүгдээрээ медаль (4 алт+2 мөнгө+4 хүрэл) хүртэж 200 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, алтан цомын эзэн болсон. Энэтхэгийн бөхчүүд 190 оноогоор (4 алт+3 мөнгө+2 хүрэл), Казахстан (1 алт+4 мөнгө+3 хүрэл) хоёр, гуравдугаар байрт оров.
 

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 70 кг
1. ЭНХТУЯАГИЙН ТЭМҮҮЛЭН (МОНГОЛ)
2.Фархад Жафар Ноури Хоржестан (Иран)
3.
Айдин Тахигали (Казахстан)
79 кг
1. Али Бахтиар Савадкоухи (Иран)
2. Веер Дев Гулиа (Энэтхэг)
3. Атай Изабеков (Кыргызстан)
86 кг
1. Ахмад Юсуф Базригалех (Иран)
2. Довлетмурат Оразгылыджов (Туркменистан)
3. ГАНБААТАРЫН ГАНХУЯГ (МОНГОЛ)
97 кг
1. Аббас Али Фороутанрами (Иран)
2. Йерменбет Жассулин (Казахстан)
3. ТӨМӨРБАТЫН МӨНГӨНШАГАЙ (МОНГОЛ)
Эмэгтэйчүүдийн 53 кг
1. БАЯРААГИЙН ХАЛИУНАА (МОНГОЛ)
2. Реена Реена (Энэтхэг)
3. Эллада Махьяддинова (Казахстан)
62 кг
1. ӨЛЗИЙСАЙХАНЫ ПҮРЭВСҮРЭН (МОНГОЛ)
2. Ирина Кузнецова (Казахстан)
3. Радика Радика (Энэтхэг)
76 кг
1. Хуй Ци Чан (Тайвань)
2. Поожа Поожа (Энэтхэг)
3. НАЙГАЛСҮРЭНГИЙН ЗАГАРДУЛАМ (МОНГОЛ)