Азар Бельгийн төлөө 100 дахь тоглолтоо хийж, 30 дахь гоолоо орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Бельгийн шигшээ баг Европын аваргын урьдчилсан шатны хоёр дахь тоглолтоо Кипртэй хийж, 2:0-ээр буулгаж авсан билээ. Тэгвэл “Челси” клубын хагас хамгаалагч шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо хийсэн нь энэ юм.  Ингэснээр Бельгийн шигшээн төлөө 100 тоглолтод оролцсон гурав дахь хөлбөмбөгч боллоо.

Өмнө нь хамгаалагч Ян Вертонген 112, хагас хамгаалагч Аксел Витцел 101 тоглолтод оролцоод байсан юм.  Түүнээс гадна, Азар тоглолтын 10 минутад нэг гоол оруулсан. Энэ нь Бельгийн шигшээн төлөө оруулсан 30 дахь гоол нь байжээ. Ийнхүү тэрбээр Пол Ван Хюст, Бернард Воркхофф нартай оруулсан гоолынхоо тоогоор тэнцэж ирлээ. Бельгийн төлөө зөвхөн Лукаку л түүнээс олон гоол оруулсан. Лукакугийн хувьд шигшээ багийнхаа төлөө 45 гоол оруулсан амжилттай байна.