Мбаппе хамгийн залуудаа Францын шигшээд 30 тоглолтод оролцсон хөлбөмбөгч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-25

Европын аваргын урьдчилсан шатны хүрээнд Францын шигшээ баг Исландыг 4:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод Килиан Мбаппе оролцож, нэг гоол оруулсан юм. Ингэснээр тэрбээр Францын шигшээн төлөө хамгийн залуудаа 30 тоглолтод оролцсон хөлбөмбөгч боллоо.

Мбаппе 20 нас гурван сартайдаа Францын шигшээн төлөө 30 тоглолтод оролцож байгаа нь энэ аж. Өмнө нь “Реал”-ын довтлогч Карим Бензема 22 нас 9 сартайдаа Францын төлөө 30 тоглолтод оролцсоноороо энэ жагсаалтыг тэргүүлдэг байжээ.