Оле-Гуннар Сульшер: Би “Манчестер Юнайтед”-тай цом өргөхийг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-28

Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб багийг түр хугацаанд удирдаж байсан Оле-Гуннар Сульшерыг жинхэлж, гурван жилийн гэрээ байгуулсан билээ. Тэгвэл Сульшер энэ талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Тэрбээр “Энэ миний мөрөөдөл байсан. Магадгүй гэнэ мөрөөдөл байсан ч би үргэлж дотроо хадгалж ирсэн. Хөлбөмбөгийн энэ том багийн нэг хэсэг болж, хариуцлага хүлээнэ гэдэг гайхалтай.  Энэ том багийг удирдана гэдэг нэр төрийн хэрэг. 

Би маш их аз жаргалтай, сэтгэл хангалуун байна. Энэ бол шинэ эхлэл. Би багийн уламжлал, түүх, хүлээлтийг ч мэднэ. Тиймээс багтайгаа хамт ажилтад хүрч, цом өргөхийг хүсч байна” хэмээжээ. 

Аваргуудын лигт “Барселона”-тай тулах талаар “Энэ бол авирахд хэцүү уул юм. Гэхдээ л бид авирах хэрэгтэй. Өмнө нь бид хэд хэдэн удаа энэ ууланд авирсан. Бидэнд шилдэг дөрөвт багтах, цаашлаад түрүүлэх боломж байна. Би Олегийн хамгийн сайн хувилбар нь байхыг хүсч байгаа. Энэ бол миний өгч чадах цорын ганц амлалт” хэмээжээ.