Өнөөдөр Г.Одбаяр тэргүүтэй дөрвөн бөх барилдана

Б.ГАНЗОРИГ
2019-03-29

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Тбилисийн гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Гүржийн нийслэл Тбилис хотноо гурав хоногийн турш үргэлжлэн явагдах энэ удаагийн гран при тэмцээнд 52 орны 371 жүдоч оролцох /юм. Өчигдөр МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг жингийн барилдаанууд болно.

Эрэгтэйчүүдийн 73 кг жинд С хэсгийг тэргүүлж Г.Одбаяр барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлж хоёрдугаар тойрогтоо Энэтхэгийн бөхтэй барилдах бол тус жинд барилдах Г.Чойжилсүрэн эхний барилдаанаа Гүржийн Гигани Придонтой барилдана. Харин эрэгтэйчүүдийн 81 кг, эмэгтэйчүүдийн 70 кг жинд манайхаас бөх барилдахгүй бол эмэгтэйчүүдийн 63 кг жинд Ц.Сүнжидмаа барилдана. Тэрбээр эхний тойрогтоо Словакийн бөхтэй барилдана.