Гүржийн Тбилис хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй -78, +78 кг-ын буюу хүнд жингийнхний барилдаан болно. Манайхаас таван бөх өнөөдөр Тбилисийн татамид гарч барилдах юм.
Эрэгтэйчүүдийн 902 кг-д Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн нар барилдах юм. ОУХМ Г.Алтанбагана В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо Их Британийн бөх Чемберлэйн Фрэйзертэй барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл Г.Пунцагцэрэн С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Бразилын бөх Македо Рафаэлтэй барилдахаар оноолт таарлаа.
Тэгвэл -100 кг-д О.Хангал барилдах бөгөөд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Литва улсын бөх Рокастай барилдахаар оноолт таарлаа. Харин +100-д С.Бат-Орших барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Недерландын Мейер Ройтой барилдана.
Эмэгтэйчүүдийн хувьд -78 кг-д Б.Эрдэнэт-Од барилдаж байгаа. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Израйлийн Ланайр Инбартай барилдахаар оноолт таараад байна.