Месси 10 улирал дараалан +40 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-30

Испанийн Ла лигийн 29 дүгээр тойргийн хүрээнд “Барселона” талбайдаа “Эспаноль”-ыг хүлээж авч, 2:0-ээр хожсон билээ. Энэхүү тоглолтод Месси хоёр гоол оруулж, дубль толилуулсан.

Энэ нь түүний 2018-2019 оны улиралд бүх тэмцээнд оруулсан 40 болон 41 дэх гоол байжээ. Ингэснээр Месси 10 улирал дараалж 40 болон түүнээс дээш гоол оруулсан агуу амжилтыг үзүүлээд байна.  Тэрбээр 2011-2012 оны улиралд бүх тэмцээнд 73 гоол оруулж, “галзуурч” байсан билээ.