Гүржийн Тбилис хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхэн барилдаж байгаа бөгөөд манайхаас таван бөх дэвжээнд гарсан. Гэвч Г.Алтанбаганаас бусад нь мултраад байна. Г.Алтанбаганын хувьд 90 кг-д зодоглож байгаа бөгөөд хэсгийн аваргын төлөө Гүржийн Гвиниашвили Бекатай барилдаж, даралтаар цэвэр хожигдсоноор торгуулийн тойрогт орлоо.
Торгуулийн тойрогт манай бөх Чехийн тамирчин Петр Жиритэй барилдана. Энэ жинд барилдсан Г.Пунцагцэрэн эхний тойрогтоо ялагдсан. Мөн -78-д зодоглосон Б.Эрдэнэт-Од эхний тойрогт Израйлийн бөхийг барсангүй. -100-д барилдсан О.Хангай эхний тойрогтоо ялсан ч хоёрдугаар тойрогт Узбеакстаны бөхөд ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.