Гүржийн Тбилис хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж өндөрлөлөө. Өчигдөр манайхаас 5 бөх гарч барилдсанаас 90 кг-д зодоглосон Г.Алтанбагана медалийн тавцанд зогслоо.
Манай бөх хэсгийн аваргын төлөө барилдаанд Гүржийн Гвиниашвили Бекад ялагдаж, торгуулийн тойрог руу орсон. Харин торгуулийн тойрогт Чехийн Петр Жириг ялсан бол хүрэл медалийн төлөө Узбекстаны Давлат Бобоновыг ялсан юм.
Ийнхүү Тбилисээс манай бөхчүүд 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 14 дүгээр байрт жагслаа.