“Ливерпүүл” премьер лигт талбайдаа 37 тоглолт дараалан хожигдсонгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-31

Английн премьер лигийн 32 дугаар тойргийн хүрээнд “Ливерпүүл” талбайдаа “Тоттенхэм”-ийг 2:1-ээр буулгаж авсан билээ. Ингэснээр Мерсисайдын баг өөрийн талбайдаа 37 тоглолт дараалан ялагдал хүлээсэнгүй.

Хамгийн сүүлд “Улаанууд” 2017 оны нэгдүгээр сард “Соунси”-д талбайдаа хожигдож байжээ.  Ийнхүү “Ливерпүүл” 2010-2012 оны хооронд “Манчестер Сити”-гийн тогтоож байсан амжилтыг давтаж буй ажээ. Тэгвэл “Челси” 2004-2008 оны хооронд дөрвөн улирлын турш талбайдаа 86 тоглолт дараалан ялагдал хүлээгээгүй үнэмлэхүй амжилтыг тогтоож байсан юм.