Английн премьер лигийн 33 дугаар тойргийн зарим тоглолтууд долоо хоногийн дундуур болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө “Манчестер Юнайтед” клуб “Вулверхэмптон”-ы талбайд зочилж, тоглосон. Хоёр багийн хувьд хоёулаа нэг тойргийн тоглолт дутуу, 32 пахь тоглолтоо хийсэн нь энэ. Энэ тоглолтод хожсон бол “Улаан чөтгөрүүд” гуравдугаар байр руу орж ирэх боломжтой байсан. Гэвч тэд өрсөлдөгчөө хожиж чадалгүй, 2:1-ээр хожигдлоо.
Тоглолтын 13 дахь минутад Мактомини гоолдож, тооны харьцааг нээсэн. Гэвч 25 дахь минутад Диогу Жота тэнцүүлсэн юм. Харин 57 дахь минутад Эшли Янг улаан хуудас авч, багаа хөөдсөн. Улмаар 77 дахь минутад Смоллинг өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, ус болсон юм. Тэгвэл “Вулверхэмптон” хожсоноор 47 оноотой болж, долдугаар байрт бичигдэж байна.