Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Иохам Лёв ОХУ-ыг зорих 23 хөлбөмбөгчнийхөө нэрийг эцсийн байдлаар зарлалаа. Түүний дуудсан бүрэлдэхүүнд “Манчестер Сити”-гийн хамтаар премьер лигт түрүүлсэн Лерой Сане багтсангүй. Лёв түүнийг ердөө л нөөц хэсэгт оруулжээ. 14-нд дэлхийн аварга эхлэхээс өмнө дуудагдсан хагасуудаас нэг нь оролцох боломжгүй болсон тохиолдолд түүнд боломж олдох юм.
Германы шигшээ багийн бүрэлдэхүүн
Хаалгачид: Мануэль Нойер (Байерн Мюнхэн), Марк-Андре тер Стеген (Барселона), Кевин Трапп (ПСЖ)
Хамгаалагчид: Жером Боатенг, Матс Хуммельс, Никлас Зюле, Йозуа Киммих (Бүгд– Байерн), Маттиас Гинтер (Боруссия Менхенгладбах), Йонас Хектор (Кельн), Марвин Платтенхардт (Герта), Антонио Рюдигер (Челси)
Хагас хамгаалагчид: Юлиан Брандт (Байер), Юлиан Дракслер (ПСЖ), Илкай Гюндоган (Манчестер Сити), Сами Хедира (Ювентус), Тони Кроос (Реал), Леон Горетцка, Себастьян Руди (Хоёулаа–«Байерн»), Месут Озил (Арсенал)
Довтлогчид: Марио Гомес (Штутгарт), Марко Ройс (Боруссия Дортмунд), Томас Мюллер (Байерн), Тимо Вернер (РБ Лейпциг).
Герман хэсэгтээ Мексик, Швед, Өмнөд Солонгос гэсэн эвгүй багуудтай учраа таараад байгаа билээ.