CIES Football Observatory-гийн тодруулснаар бол “Тоттенхэм” клубын довтлогч Харри Кейн дэлхийн үнэтэй хөлбөмбөгч юм байна. Тус судалгааны төв дэлхийн хамгийн үнэтэй 100 хөлбөмбөгчийг нэрлэсэн бөгөөд нас, байршил, клубын болон шигшээ багийн үзүүлэлт, оруулсан гоол гэх мэтээр олон үзүүлэлтийг харгалзан тодруулжээ.
Энэ үзүүлэлтээр бол таван удаа “Алтан бөмбөг” хүртсэн Роналдо 103.4 саяын үнэлгээгээр 24 дүгээр байрт бичигдэж. Харин Харри Кейний араас Неймар удаалжээ.
Хамгийн үнэтэй хөлбөмбөгчид
1. Харри Кейн (Тоттенхэм) – 201.2 сая евро
2. Неймар (ПСЖ) – 195.7
3. Килиан Мбаппе (ПСЖ) – 186.5
4. Лионель Месси (Барселона) – 184.2
5. Мохамед Салах («Ливерпүүл») – 171.3
6. Деле Алли (Тоттенхэм) – 171
7. Кевин Де Брюйне (Манчестер Сити) – 167.2
8. Антуан Гризманн (Атлетико) – 164.5
9. Пауло Дибала (Ювентус) – 164.2
10. Ромелу Лукаку (Манчестер Юнайтед) – 163.4