Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээний эхний өдрийн тэмцээн өчигдөр өндөрлөлөө.
Эмэгтэйчүүдйин -52кг жинд барилдсан дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг алтан медалийн төлөө Румын улсын жүдоч Андреа Читутай барилдаж ялагдал хүлээж мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Финланд улсын жүдоч Катри Каккотой барилдаж ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Унгарын жүдоч Река Пупптэй барилдан цэвэр ялсан юм.Улмаар хагас шигшээд Бразилын жүдоч Ларисса Пиментатай барилдан цэвэр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.
Харин эрэгтэйчүүдийн -66кг жинд D хэсгийг тэргүүлэн барилдсан Г.Хэрлэн хүрэл медалийн төлөө Испани улсын жүдоч Алберто Мартинтэй барилдана ялагдажээ. Харин эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан МУГТ Г.Болдбаатар шагналт долоодугаар байрт шалгарлаа.