Филиппин улсын Мандалуёнг хотноо 3х3 сагсан бөмбөгийн Asia Pacific Super Quest тэмцээн зохион байгуулагдаж байна. Ази тивийн 12 баг өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улсын UB Garuda баг оролцож байгаа билээ.
Тэд А хэсэгт орсон бөгөөд БНСУ-ын Enrskin, Австралийн TSV Reading Cinemas багуудтай тоглох билээ. Өглөө тэд БНСУ-ын Enrskin багийг 21:15 харьцаагаар буулган аваад байсан бол дөнгөж сая Австралийн TSV Reading Cinemas багийг 16-14 харьцаагаар буулган авч хэсгээ тэргүүллээ.
Маргааш эхний тоглолтоо 12:00 цагт Индронезийн Jakarta WestBandits багтай хасагдах шатны тоглолтоо хийнэ