Өнөөдөр Г.Алтанбагана тэргүүтэй 7 бөх барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-06

Туркийн Анталия хотноо жүдо бөхийн Гран при ангиллын тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхний барилдаан болох бөгөөд манайхаас 7 бөх дэвжээнд гарна. Эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн нар барилдана.

Г.Алтанбаганын хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хоёрдугаар тойрогт Киргиз болон Туркийн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Г.Пунцагцэрэн D хэсэгт багтаж, эхний тойрогтоо эзэн орны бөх Магомодтай барилдахаар оноолт таараад байна.

-100 кг-д О.Хангал барилдана. Манай бөх D хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Украины бөх Данилотай барилдахаар оноолт таарлаа. Тэгвэл +100-д О.Цэцэнцэнгэл, С.Бат-Орших нар зодоглох юм. О.Цэцэнцэнгэл В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Боснийн бөх Харун Садиковичтай барилдахаар оноолт таарлаа. С.Бат-Оршихын хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Словены бөх Энеж Мариниктэй барилдахаар оноолт таараад байна.

Эмэгтэйчүүдийн -78 кг-д Б.Эрдэнэт-Од барилдана. Манай бөх А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Тайванийн бөх Шу Хейтэй барилдахаар оноолт таарлаа. +78-д Д.Номинзул барилдах бөгөөд А хэсэгт багтаж, эхний тойрогтоо Италийн бөх Элиса Марчиотай барилдахаар оноолт таараад байна.