Улаанбаатар гаруда тавдугаар байрт шалгарлаа

Б.ГАНЗОРИГ
2019-04-07

Филиппин улсын Мандалуёнг хотноо 3х3 сагсан бөмбөгийн Asia Pacific Super Quest тэмцээн зохион байгуулагдаж байна. Ази тивийн 12 баг өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улсын UB Garuda баг оролцож байгаа билээ.

Тэд өчигдөр хасагдах шатны тэмцээнд Индронезийн Jakarta WestBandits багтай тоглож эцсийн мөчид 19-20 харьцаагаар хожигдож тэмцээнээ дуусгажээ. Манай шигшээ А хэсэгт орсон бөгөөд БНСУ-ын Enrskin 21-15, Австралийн TSV Reading Cinemas 16-14 харьцаагаар буулган авч хэсгээсээ нэгээр шалгараад байсан билээ.