Миами Хит баг өнөөдөр талбай дээрээ Филадельфи 76 багтай тоглож 99-122 харьцаагаар хожсон ч плэйоффын өрсөлдөөнөөс хасагдлаа. Учир нь улирал дуусахад нэг тоглолт үлдээд байгаа бөгөөд тус багаас хоёр хожлоор илүү байсан Детройт Пистонс баг Мемфис Гриззлисийг буулгаж авснаар сүүлийн тоглолтод Хит хожсон ч орж чадахгүй боллоо.
Харин Хит багийн тоглогч энэ улиралыг сүүлийн улирал хэмээн зарлаад байгаа Дуэйн Уэйд өнөөдөр American Airlines Arena цэнгэлдэхэд сүүлийн тоглолтоо хийлээ. Тэрбээр өнөөдөр 30 оноог баг бүх тоглогчдыг тэргүүлжээ.
17 дахь улиралдаа тоглож байгаа түүний замналын 15 улиралд Миами Хит багтаа хүчин зүтгэж байжээ. Түүнийг 2003 оны драфтын эхний сонголтын 5-аар Миами Хит авч байсан бол үүнээс хойш гурван удаа аваргын цомыг өргөжээ. Мөн 2006 онд аваргын төлөөх тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгдэж байсан түүнийг 13 удаа бүх оддын тоглолтод сонгож байжээ.
Тэрбээр сүүлчийн тоглолтоо Брүүклин Нетсын эсрэг энэ сарын 11-ны өглөөний 08:00 цагт болно.