Аваргуудын лигийн ¼ шигшээд болж буй хамгийн том тоглолт Английн “Манчестер Юнайтед” болон Испанийн алдарт “Барселона” багуудын хооронд болж байгаа. Өнгөрсөн шөнө хоёр баг эхний тоглолтоо “Олд траффорд” цэнгэлдэхэд хийлээ.
Энэхүү тоглолтод “Барселона” илүүрхэж, “Манчестер Юнайтед”-ыг анх удаа талбайд нь хожлоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Шоу 12 дахь минутад өөрийнхөө хаалганд оруулж, “Барса”-д тусалсан.
Хариу тоглолт ирэх долоо хоногийн мягмар гарагт “Камп Ноу” цэнгэлдэхэд болно. “Барса” өөрийн талбайдаа тоглохоос гадна эсрэг багийн талбайд гоол оруулсан давуу талтайгаар хариу тоглолтыг хийх нь ээ.
Тоглолтын тойм бичлэгийг ЭНДЭЭС үзнэ үү