Испанийн алдарт “Барселона” клуб Аваргуудын лигийн ¼ шигшээн эхний тоглолтоо “Манчестер Юнайтед”-тай хийж, талбайд нь 0:1-ээр хожсон билээ. Энэ тоглолтод “Барса”-гийн довтлогч Луис Суарез оролцсон.
Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт 50 тоглолтод оролцсон 5 дахь Уругвай хөлбөмбөгч болж байгаа аж. Түүнээс гадна, Диего Годин (Атлетико), Эдинсон Кавани (ПСЖ) 59, Макси Перейра (Порту), Паоло Монтеро нар 57 тоглолтод оролцсон юм.