Европа лигийн ¼ шигшээд Испанийн хоёр баг болох “Вильярреал” болон “Валенсия” клубүүд хоорондоо учраа таарсан. Тэгвэл хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн шөнө “Вильярреал”-ын талбайд болж, зочин баг 1:3-аар хожлоо.
Тоглолтын 6 дахь Гедеш гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 36 дахь минутад Касорла торгуулийн цохилтоос тэнцүүлсэн. Гэвч 90 дэх минтуда Васс нэгийг нэмж, өнөөх Гедеш шүүгчийн мэдлийн нэмэлт цагт дахин гоолдсоноор багтаа ялалт авчирлаа. Хариу тоглолт ирэх долоо хоногт “Валенсия”-гийн талбайд болно.
Тэгвэл Португалын “Бенфика” клуб Германы “Айнтрахт” багийг талбайдаа хүлээж авч, 4:2-оор буулгаж авлаа. Энэхүү тоглолтод талбайн эздээс Жоау Фелиш гангарч, 21, 43, 54 дэх минутад гоолдож, хет-трик хийсэн. Дунд нь Диаш 50 дахь минутад нэгийг нэмжээ. Харин “Айнтрахт”-ын хамгаалагч Эван Ндика 20 дахь минутад улаан хуудас авч талбайг чөлөөлсөн.
Гэвч хүн дутуу ч Германы багаас Йовеч 40, Гонсалу 72 дахь минутад нэг нэгийг оруулжээ. Хариу тоглолт Германы болно. Айлын талбайд хоёр гоол оруулсан учраас талбайдаа 2 гоолын зөрүүтэй хожиж чадвал дараагийн шатанд шалгарах найдлага байна.