Попович дасгалжуулагч цувралын эхний хожлоо байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2019-04-13

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Попович дасгалжуулагчаар удирдуулсан  Сан Антонио Спөрс баг Денвер Наггетсын талбайд зочлож тоглож 101-96 харьцаагаар хожиж цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Тус тоглолтод Димар Дирозан 18 оноо, 12 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Ламаркус Олдридж 15,Бран Форбис 15, Деррик Уайт 16 оноог тус тус авчээ.

Харин эсрэг багаас Гари Харрис 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Никола Ёокич 10 оноо, 14 самбараас бөмбөг авчээ. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 17-ны өглөөний 09:00 цагт болно.