“Барса” тэнцэж, “Атлетико” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-13

Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” клуб талбайдаа “Уэска” багийн талбайд зочилж, хуурай тэнцлээ. Ингэснээр 74 оноотой боллоо.  Харин “Уэска” 25 оноотой болсон ч 20 дугаар байрнаасаа ховхорч чадсангүй. 

Тэгвэл тэргүүлэгчийн араас хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Атлетико Мадрид” клуб талбайдаа  “Сельта”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, тэргүүлэгчээс 9 оноо алдаж байна. Тоглолтын 42 дахь минутад Гризманн тооны харьцааг нээсэн бол Мората 74 дэх минутад нэгийг нэмжээ.

Бусад тоглолтын үр дүн

Эспаньол 2-1 Алавес

Севилья 3-2 Бетис