Аваргууд ЛА Клипперсийг хожиж цувралыг тэргүүлж эхэллээ

Б.ГАНЗОРИГ
2019-04-13

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс баг талбайдаа Лос Анжелес Клипперсийг хүлээн авч тоглож 104-121 харьцаагаар Уорриорс хожиж цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод Стифэн Көрри 38 оноо, 15 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Мөн тэрбээр холын зайнаас 9 шидэж 8-ийг оруулсан байна. Ингэснээр плэйоффын тоглолтод 386 дахь холын зайн шидэлтээ амжилттай болгож NBA-ын плэйоффын тоглолтуудад хамгийн их холын зайнаас оруулсан тоглогч болжээ. Түүнээс өмнө энэ амжилтыг Рэй Аллен 385 холын зайн шидэлтээр эзэмшиж байжээ.

Харин эсрэг багаас Луй Уйлиамс 25 оноо, 9 дамжуулалт, Харрел 26 оноогоор багаа тэргүүлсэн байна. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 15-ны өглөө 10:30 цагт болно.