NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Орлондо Межик баг Торонто Репторсын талбайд зочлож эцсийн мөчид 104-101 харьцаагаар хожиж цувралыг Орлондо Межик 1-0 харьцаагаар тэргүүлж эхэллээ.
Тус тоглолтод ДиЖи Августин 25 оноог авч багаа хожилд хөтөлсөн бол гарааны тоглогчид нь бүгд 10-аас дээш оноог авч гайхалтай тоглолтыг үзүүлжээ. Харин эсрэг багаас Кавай Леонард 25 оноо, Сиакам 24 оноог тус тус авсан бол Кайл Ловри 34 минут тоглохдоо ганц ч оноог аваагүй байна.
Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 16-нд өглөөний 08:00 цагт болно.