Брүүклин Нетс баг Сиксерсийг хожлоо

Б.ГАНЗОРИГ
2019-04-13

NBA-ын сагсан бөмбөгийн Плэйоффын тоглолт эхний цувралын нэг дэх тоглолтууд өнөөдөр боллоо. Брүүклин Нетс багийнхан Филадельфи 76 талбайд зочилж 111-102 харьцаагаар цувралын эхний хожлоо байгууллаа. 

Тус тоглолтод  Ди Анжело Рассел 26 оноог авч багаа тэргүүлсэн бол Карис Ливерт 23 оноог сэлгээнээс авч тусалжээ. Харин эсрэг багаас Жимми Батлер 36 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн Жоэл Эмбийд 22 оноо, 15 самбараас бөмбөг авчээ.

Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 16-ны өглөөний 08:00 цагт болно.