Английн премьер лигийн 31 дүгээр тойрогт учраа тааран тоглох ёстой байсан “Брайтон” болон “Кардифф” клубүүд урд шөнө нөхөн тоглолтоо хийлээ. Доошоо унахгүйн төлөө тэмцэж байгаа хоёр багийн тоглолтод “Кардифф” өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор хожиж, тун чухал гурван оноо авлаа.
Ингэснээр “Кардифф” 34 тойргийн дараах байдлаар 31 оноотой болж, “Брайтон”-оос 2 оноо дутуу 18 дугаар байрт бичигдэж байна. Ямар ч байсан тэдэнд унах байрнаас ховхрох боломж үлдлээ. Тоглолтын 22 дахь минутад Мендес-Лэйнг гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Моррисон 50 дахь минутад нэгийг нэмж, багтаа хэрэгтэй гурван оноог авадах хувь нэмрээ оруулжээ.