Испанийн алдарт “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Зинедин Зидан ирэх зуны солилцооны цонхоор багаас хэд хэдэн хөлбөмбөгчийг явуулахаар шийдсэн байна. As-ын мэдээлж байгаагаар Франц мэргэжилтэн дараагийн улиралд “Реал”-ын төлөө тоглохгүй байж магадгүй тоглогчдын нэрийн жагсаалтыг гаргасан аж.
Тэдний дунд хагас хамгаалагч Гарет Бейл, Дани Себальос, Маркос Льоренте болон довтлогч Мариано Диас нар багтаж байгаа юм байна. Түүнээс гадна, жигүүрийн хамгаалагч Марсело, хагас хамгаалагч Тони Кроос, Иско нар ч үлдэх эсэх нь эргэлзээтэй. Учир нь “Реал” тэдний төлөө санал ирвэл хүлээж авахад бэлэн байгаа аж.