Английн "Тоттенхэм" клубын жигүүрийн хамгаалагч Киран Триппьер Италид замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Учир нь энэ жил 28 настай хамгаалагчийг Италийн "Наполи" клуб сонирхож эхэлжээ.
Карло Анчелоттагийн баг хамгаалалтын шугамаа зузаатгах хүсэлтэй байгаа бөгөөд номер нэг сонголт нь Англи залуу байгаа аж. Түүнээс гадна, Триппьерийг "Манчестер Юнайтед" сонирхож байгаа юм.