Л.Сосорбарам финалдаж, 66-гийн хоёр хоорондоо хүрлийн төлөө барилдана

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-19

Арабын нэгдсэн Эмират улсын Фужара хотноо жүдо бөхийн Аүи, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ. Өнөөдөр манайхаас 7 бөх гарч барилдсанаас эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Л.Сосорбарам финалд үлдэж, урамтай сайхан барилдав. 

Манай бөх эхний тойрогтоо Тайванийн Су Ван Чуг, хэсгийн аваргын төлөө Тайландын Варасиха Качакорныг ялсан. Улмаар хагас шигшээд Японы Тацукава Ринаг буулгаж авч, Узбекстаны Келдуёораватай финалдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд, Л.Өнөболд нар барилдсан. Э.Ариунболдын тухайд торгуулийн тойрогт Австрийн Кат Жошуаг ялж, Солонгосын Ли Ха Римтэнй хүрлийн төлөө барилдахаар боллоо. Харин Л.Өнөболд торгуулийн тойрогт Казахстаны Курггузбаевыг ялж чадсангүй. 

66 кг-д зодоглосон Ё.Басхүү, Н.Мөнхбаяр нар хоорондоо хүрлийн төлөө барилдахаар туллаа.  Ё.Басхүү торгуулийн тойрогт Алтунбек Уулуг ялсан. Харин Н.Мөнхбаяр хагас шигшээд Елдос Зумакановт ялагдсан юм.  

Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Л.Энхрийлэн хагас шигшээд Японы Томизава Канад ялагдаж, хүрлийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх Тайванийн Лиен Чен Линтэй барилдана. Д.Сумъяагийн хувьд хоёрдугаар тойрогт Томизавад ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.