Италийн Сери А лигийн 33 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбайдаа “Фиорентина”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 87 оноотой болж, араасаа нэхэж буй “Наполи”-гоос 20 оноогоор тасарлаа.
Үлдсэн 5 тойрогт “Ювентус” бүгдэд нь хожигдсон ч “Наполи” оноогоор гүйцэхээсээ өнгөрсөн. Тиймээс “Ювентус” ээлжит удаагаа Италийн Сери А лигт түрүүлж байна. Тоглолтын 6 дахь минутад Миленкович гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Гэвч 37 дахь минутад Алекс Сандро тэнцүүлсэн бол 53 дахь минутад Роналдогийн цохисон бөмбөгийг “Фиорентина”-гийн хамгаалагч Пеццелья өөрийнхөө хаалганд оруулж, Турин хотын багт хожил бэлэглэсэн юм.
Бусад тоглолтын үр дүн
Парма 1-1 Милан
Женоа 0-1 Торино
Эмполи 2-4 СПАЛ
Лацио 1-2 Кьево
Болонья 3-0 Сампдория
Удинезе 1-1 Сассуоло
Кальяри 1-0 Фрозиноне
Интер 1-1 Рома