NBA-ын плэйоффд Юта Жазз болон Хьюстон Рокетс багууд учраа таарсан тоглож байгаа билээ. Өнөөдөр тус хоёр баг цувралын гурав дахь тоглолтоо Юта Жаззын талбайд хийлээ. Өмнөх хоёр тоглолтод Хьюстон Рокетсын талбайд болж хоюуланд нь Рокетс хожоод байсан билээ. Гэвч өнөөдөрийн тоглолтод эхлэлийг гайхалтай эхлүүлсэн Жаззынхан төгсгөлийг тааруухан хийснээр 104-101 харьцаагаар ялагдал хүлээж цувралд 3-0 харьцаагаар ялагдаж байна. Цувралын дөрөв дэх тоглолт Жаззын талбайд энэ сарын 23-ны өглөөний 10:30 цагт болно. Тус тоглолтод Жазз хожигдвол цуврал дуусах билээ.
Тоглолтод Рокетсоос гарааны таван тоглогчид бүгд 10-аас дээш оноог авсан бол тэдний дундаас Жеймс Харден 22 оноо, 10 дамжуулалтыг хийж багаа тэргүүлжээ. Харин эсрэг багаас Донован Митчел 34 оноог авлаа.