NBA-ын плэйоффын дорнод бүсийн тэргүүн баг болсон Милоуки Багс, Детройт Пистонс багтай учраа таарсан билээ. Өнөөдөр тэд цувралын гурав дахь тоглолтыг хийсэн бөгөөд өмнөх хоёр тоглолтод Милоуки Багс талбайдаа ялалд байгуулаад байсан юм. Харин гурав дахь тоглолт Детройтын талбайд болсон ч 119-103 харьцаагаар хожигдож цуврал 3-0 боллоо. Дараагийн тоглолт Детройтын талбайд болох бөгөөд энэ сарын 23-ны өглөөний 08:00 цагт болно.
Тус тоглолтод Крис Меддлтон 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Яннис Адетокумбо 14 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Блейк Гриффин талбайд гарсан бөгөөд 27 оноог авч бүх тоглогчдыг тэргүүллээ.