АНЭУ-ын Фужара хотноо Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр дунд жингийнхний барилдаан болж, манайхаас 4 бөх дэвжээнд гарснаас гурав нь финалд шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар хагас шигшээд Ираны бөх Мохаммад Мохаммадиг ялж, аваргын төлөө Солонгосын алдарт бөх Ан Чан Римтэй тулахаар боллоо. Тэгвэл 81 кг-д барилдаж буй хагас шигшээд Казахстаны бөх Руслан Муссаевыг ялж, финалд үлдлээ. Аваргын төлөө Узбекстаны бөх Шарофинддин Болтабоевтай барилдана.
Тэгвэл 63 кг-д барилдсан Б.Ганхайч Бахрайн, Казахстаны бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар шөвгийн дөрөвт Хятадын бөх Тан Жинийг ялж, финалд шалгарлаа. Аваргын төлөө Хятадын өөр нэг бөх Ян Жун Шиатай барилдана.