Портленд Трэйл Блэйзэрс цувралд гурав дахь ялалтаа байгууллаа

Б.ГАНЗОРИГ
2019-04-21

Плэйоффын цувралын дөрөв дэх тоглолт Портлэнд Трэйл Блейзэрс баг Оклахома Сити Тандер багийн талбайд зочилж 111-98 харьцаагаар бутнирнүүллээ. Тэд өмнөх гурван тоглолтоос хоёр хожилтой байсан бөгөөд өмнөх тоглолтод хожигдоод байсан юм. Өнөөдөр хожсоноор цувралыг 3-1 болголоо. Хоёр багийн дараагийн тоглолт энэ сарын 25-ны өглөөний 10.30 цагт болно.

Тус тоглолт Макколлум 27, Лилард 24 оноог авсан бөгөөд эсрэг багаас Пол Жорж 34 оноог авчээ.