“ПСЖ” таван тойргийн өмнө түрүүлэх болзлоо хангалаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-21

Францын Лиг-1-ийн 33 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт “ПСЖ” клуб талбайдаа “Монако”-г хүлээж авч, 3:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 84 оноотой болж, араасаа нэхэж байгаа “Лилль”-ээс 19 оноогоор тасарнаар 5 тойргийн өмнө аварга болох болзлоо хангалаа. 

Энэхүү тоглолтод Мбаппе 15, 38, 55 дахь минутад гурван гоол оруулж, хет-трик толилуулсан. Энэ тойрогт гурвыг оруулснаар тэрбээр 30 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтыг тасархай тэргүүлж байна. Түүнээс араас 19 гоолтой “Лилль”-ийн Николя Пепе хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм.