Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээни АНЭУ-ын Фужара хотноо болж байгаа билээ. Өнөөдөр хүнд жингийнхний барилдаан болж байна. Манайхаас 6 бөх гарч барилдсанаас -100 кг-д зодоглосон дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар финалд үлдлээ.
Манай бөх А хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлсэн. Хоёрдугаар тойрогт Кувейтын бөх Абдулла Алшаммариг ялсан бол хэсгийн аваргын төлөө Казахстаны Айбек Серикбаевыг хожсон. Улмаар хагас шигшээд Фижи улсын бөх Такаяаваг буулгаж авч, финалд шалгарлаа. Аваргын төлөө Солонгосын бөх Вон Жон Хүүтэй барилдана.