Л.Отгонбаатар Азийн аварга боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-22

АНЭУ-ын Фужара хотноо Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Өнөөдөр багийн барилдаан болж, тэмцээн өндөрлөнө. Харин өчигдөр манай хүнд жингийнхэн барилдаж, -100 кг-д зодоглосон Л.Отгонбаатар алтан медаль хүртлээ.  

Манай бөх финалд Солонгосын Вон Жон Хүүг ялж, аварга болсон юм. Ингэснээр Монголын шигшээ багийн гурав дахь алтан медалийг авчирлаа. Ингэснээр манай баг гурван алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, Японы араас хоёрдугаар байрт шалгарлаа.