“Реал Мадрид”-ын удирдлагууд Бейлийг хурдхан явуулахыг хүсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-22

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын хагас хамгаалагч Гарет Бейл багаа орхих нь тодорхой болоод байгаа. Marca-гийн мэдээлж байгаагаар Мадрид хотын баг Уэльс эрийн зардлаас салахын түүс болж байгаа аж.  Тиймээс ирэх зун түүнийг хямдхан ч хамаагүй зарахад бэлэн байна. 

“Реал Мадрид” одоогоор түүний төлөө албан ёсны санал ирээгүй гуравдугаар сараас хойш тэдний байр суурь тодорхой болсон. Хамгийн гол асуудал нь Бейлийн өндөр цалин бөгөөд тэр жилдээ 17 сая евро авдаг. “Реал”-ын хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч юм. “Манчестер Юнайтед” түүнийг сонирхож байгаа хэдий одоогоор ямар ч санал хүргүүлээгүй аж. 
“Реал” түүнийг зарахаас гадна Хамес шиг урт хугацаагаар зээлээр явуулж ч болно гэж мэдэгдээд байгаа юм.