NBA-ын плэйоффын эхний шатны цувралд дорнод бүсийг тэргүүлсэн Милоуки Багс, Детройт Пистонс багууд учраа таарсан билээ. Өнөөдөр тэд цувралын дөрөв дэх тоглолтоо хийж 127-104 харьцаагаар Милоуки Багс ялалт байгуулж цувралыг 4-0 болголоо. Улмаар дорнод бүсээс дараагийн шатанд шалгарсан хоёр дахь баг болжээ. Эхний баг нь Бостон Селтикс байсан бол тэд Индиана Пэйсэрс багийг хожсон билээ.
Тус тоглолтод Яннис Адетокумбо 41 оноо, 9 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Меддлетон 19, Эрик Бледсо 16 оноог авчээ. Эсрэг багаас Рижжи Жексон 26 , Блейк Гриффин 22 оноог авчээ.