Тайландын нийслэл Бангкок хотноо сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Өчигдөр манай 7 боксчин хүрэл медалийн төлөө тулалдаж, дөрөв нь өрсөлдөгчөө яллаа.
Эрэгтэйчүүдээс Азийн наадмын аварга Э.Цэндбаатар Иорданы тамирчин Ахматбоулиг техникийн илт давуугаар ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Харин 75 кг-д өрсөлдсөн Д.Давааням Ираны М.Сейдшахиныг, 91 кг-д С.Эрдэнэбаяр БНСУ-ын Ким Хюн Кьюг барсангүй.
Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд өрсөлдөж буй Б.Мөнгөнсаран хүрэл медалийн болзол аль хэдийнэ хангаад байсан. Өчигдөр М.Нандинцэцэг Японы Хамамота Саяаг, М.Намуун Узбекстаны Кодироваг ялж, хүрэл медалиа халаасаллаа. Манай боксчид цаашид мөнгөн медалийн төлөө тулалдана.