Английн премьер лигийн 31 дүгээр тойрогт болох байсан тоглолтоо “Саутгэмптон” болон “Уотфорд” багууд өнгөрсөн шөнө нөхөж хийлээ. Энэ тоглолтод “Саутгэмптон” клубын 32 настай довтлогч Шейн Лонг 8 секундэд гоол оруулсан юм. Энэ нь Английн премьер лигийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд орсон гоол байжээ.
Өмнө нь энэ амжилтыг “Тоттенхэм”-ийн хамгаалагч Ледли Кинг эзэмшиж байсан юм. Тэрбээр 2000-2001 оны улиралд “Брэдфорд” клубын эсрэг 10 секундэд гоолдож байжээ.