Б.Отгонбаяр, Г.Ганхуяг нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-23

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Си Ань хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанаар болж байгаа бөгөөд урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо. 

Хоёр дахь өдөр манай улсаас таван бөх барилдснаас 74 кг-ын жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаяр, 86 кг-д “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Ганбаатарын Ганхуяг нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Б.Отгонбаяр Бахрейний Адам Батыровтой, Г.Ганхуяг Узбекистаны Абдурасул Вахобовтой медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанаа хийнэ. 

Харин 61 кг-д ОУХМ Ц.Цогбадрах БНСУ-ын Ким Жин Чоелд 1:2-оор, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан БНХАУ-ын бөх Сун Шиаод 4:7-гоор, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл Казахстаны Олег Болтинд 0:2-оор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүллээ.