Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд алтан медалийн төлөөх тоглолтууд боллоо. Өнөөдөр 60 кг-ын жинд Э.Цэндбаатар Казахстаны З.Сапиуллинтай тулалдаж, илт давуугаар ялалт байгуулжээ. Тэрбээр тивийн аваргад анх удаагаа түрүүлж байна.
Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тоглолтод Узбекстаны Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялсанаар Алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан билээ