Салах “Ливерпүүл”-ийн төлөө 100 тоглолт хийж, 69 гоол орууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-27

Английн премьер лигийн 36 дугаар тойргийн хүрээн “Ливерпүүл” клуб талбайдаа “Хаддерсфилд”-ыг хүлээж авч, 5:0-ээр бутниргэсэн билээ. Энэ тоглолт Мохамед Салахын “Улаанууд”-ын төлөө хийсэн 100 дахь тоглолт байжээ.

Тэгвэл тэрбээр энэхүү тоглолтод дубль хийж, премьер лигт энэ улиралд 21 гоолтой болж байгаа юм. Мөн 100 тоглолт хийхдээ 69 гоол оруулсан гайхалтай амжилтыг үзүүллээ. “Ливерпүүл”-ийн төлөө эхний 100 тоглолтдоо хамгийн олон гоол оруулсан жагсаалтын нэгдүгээрт ч бичигдэж байна.  

“Ливерпүүл”-ийн төлөө 100 тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогчид 

Мо Салах 69 гоол
Рожер Хант 68 гоол
Сэм Райбоулд 68 гоол
Жэк Паркинсон 64 гоол
Жон Алдридж 61 гоол
Алберт Стуббинс 61 гоол
Фернандо Торрес 61 гоол