“Реал” 10 жилийн дараа Ла лигт нэг улиралд 10 хожигдлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-28

Испанийн Ла лигийн 35 дугаар тойргийн хүрээнд “Реал Мадрид” клуб хожигдсон билээ. Ингэснээр энэ улиралд Ла лигт 10 дахь ялагдлаа хүлээж байгаа аж. Сүүлийн хоёр улиралд “Реал” 6 болон 3 удаа хожигдож байсан. Тэгвэлэ энэ жил хамгийн мууд тооцогдох улирлыг өнгөрөөж байна.

Хамгийн сүүлд “Реал” 10 жилийн өмнө буюу 2008-2009 оны улиралд Ла лигт 10 хожигдож байжээ. Мөн бүх тэмцээнд 16 хожигдсон нь 2008-2009 оны улирлаас хойш хамгийн муу үр дүн болж байгаа аж. Мөн бүх цаг үеийн түүхэнд дөрөвт орохоор их хожигдлыг амсаад байна.

1984-1985 оны улиралд “Реал” бүх тэмцээнд 19 хожигдож байсан бол 1995-1996 оны улиралд 18 хожигджээ. Харин  1998-1999 оны улиралд 17 хожигдсон бол 2001-2002, 2008-2009, 2018-2019 оны улиралд 16 хожигдоод байна.