“Ювентус” клубын залуу авьяастай Мойзе Кинийг “Интер” клуб сонирхож эхэлжээ. Милан хотын багийн удирдлагууд 19 настай Итали хөлбөмбөгчнийг авах боломжийн талаар түүний агент Мино Райолотай ярилцсан байна.
2020 оны зун Кин чөлөөт агент болох бөгөөд гэрээгээ сунгах асуудал яригдаж буй аж. “Ювентус” клуб “Интер”-ээс довтлогч Мауро Икарди, хамгаалагч Милан Шкриньяр нарыг авахаар сонирхож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Хэрвээ энэ хоёр тоглогчийн нэгийг авна гэвэл Кинийг наймаанд оролцуулахыг “Интер”-ийн удирдлагууд хүсч байгаа ажээ.