“Арсенал” хожиж, “Челси” тэнцлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-05-02

Аваргуудын лигт Английн багууд тааруухан үр дүн үзүүлсэн бол Европа лигт илүүрхэж байна. “Арсенал” клуб Европа лигийн хагас шигшээ шатанд Испанийн “Валенсия”-тай учраа таарч, эхний тоголтыг талбайдаа хийлээ. Энэ тоглолтод “Их буучид” 3:1-ээр хожиж, финалд үлдэх боломжоо нэмлээ. 

Тоглолтын 11 дахь минутад зочин багаас Диакаби гоолдож, “Валенсия” тэргүүллийг авсан. Гэвч 18, 25 дахь минутад Ляказетт дубль хийж, хариу барьсан бол Обамеянг 90 дэх минутад багаа финалд аваачихаар үнэ цэнтэй гоолыг оруулсан юм. Хариу тоглолт Испанид болно. Гэхдээ “Арсенал” тэнцээ салгах, эсвэл нэг гоолын зөрүүтэй хожигдоход финалд үлдэнэ. Тиймээс тэдний боломж илүү байна.

Тэгвэл “Челси” клуб энэ шатанд Германы “Айнтрахт Франкфурт”-тай учраа таарсан бөгөөд эхний тоглолтоо зочилж хийлээ. Энэ тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцсэн юм. Тоглолтын 23 дахь минутад эзэн багаас Йовеч гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 45 дахь минутад Педро хариуг нь барьж, багтаа тэнцээ авчирлаа.  

Хариу тоглолт Англид болно. “Челси” айлын талбайд гоолтой тэнцээ зулгаасан, дээрээс нь талбайдаа тоглох учраас хариу тоглолтод илүү давуу талтай байх юм. Тиймээс “Цэнхэрүүд” финалд үлдэх магадлал арай өндөр байна.